2020 оны 08 сарын 14-16 AgroExpo – Олон улсын хөдөө аж ахуй, Хүнсний үзэсгэлэн Хүй Долоон Худаг
Бүртгүүлэх Эрт бүртгүүлж ашигтай байрлал сонгоорой!

Талбайн мэдээлэл, үнэ

  • 2018/05/25

 

Үзэсгэлэн гаргагч байгууллага үзэсгэлэнгийн танхимын дотор 6 болон 9 м2 талбай бүхий стандарт багц талбай болон өөрийн байгууллагын имижийг илэрхийлэн засахаар хэрэгцээндээ нийцсэн гадаа задгай талбайг сонгон авах боломжтой. Гадна талбайд мөн овор хэмжээ ихтэй, талбай их шаардагдах бүтээгдэхүүн үйлчилгээ, тоног төхөөрөмжийг хямд зардлаар сурталчлах боломжтой. Үзэсгэлэнгийн талбайн байрлалын хувьд харилцан адилгүй хэдий ч, үзэсгэлэн гаргагчид ижил хэмжээтэй талбайд ижил үнэ төлнө. Үзэсгэлэнгийн талбайг түрүүлж хандсан байгууллага түрүүлж сонголт хийж захиалах боломжтой.

 

 

СТАНДАРТ ТАЛБАЙ - 280,000 Төгрөг/м2

Хана, хивс, гэрэлтүүлэг, компанийн нэртэй нүүрний самбар, лангуу, ширээ, сандал,

гэрэлтүүлэг, цахилгааны залгуур, тавиур багтсан. *Хамгийн багадаа 6м2 болон 9 м2 талбай

авна.

СТАНДАРТ ТАЛБАЙ -240,000 Төгрөг/м2

Үзэсгэлэнгийн танхим дотор хоосон талбай. 

 

ГАДНА ТАЛБАЙ – 50,000 Төгрөг/м2

Үзэсгэлэнгийн танхимийн гадна талбайгаас сонгон өөрийн нийлүүлдэг техник,

тоног төхөөрөмжийг дэлгэн үзүүлээрэй. *Хамгийн багадаа 50 м2 талбай авна. 

           Жүчээ-80,000 Төгрөг/м2

           Малын хашаа буюу жүчээ  

 

 

Тайлбар:  Дээрх үнэд талбайгаас гадна:

  • НӨАТ
  • Цахилгааны залгуур, цахилгаан хэрэглээ (220V)
  • Нэг стандартаар бэлдсэн байгууллагын нэр
  • 2 ширхэг үзэсгэлэн гаргагчийн энгэрийн тэмдэг орсон
  • Үзэсгэлэнгийн танилцуулгад компанийн товч танилцуулга орно.

 

Үзэсгэлэн гаргагч оролцож болох бусад арга хэмжээ:
• Бусад байгууллагуудын презентаци

Цай, кофений завсарлага (үнэ төлбөргүй)
• Хүндэтгэлийн зоог (Урьдчилан захиалснаар)

 

“Эртэч шувуу” – эрт захиалгын хөнгөлөлт:

2020 оны 06 сарын 30-аас өмнө талбайгаа захиалан төлбөрөө төлсөн байгууллагууд дээрх тарифт үнийн 15%-иар хөнгөлөлт эдэлнэ. 

 

Цуцлалт:

 

Үзэсгэлэн гаргахаар талбай захиалснаас хойш үзэсгэлэнгийн цагийг тулгаж цуцлах нь зохион байгуулагчдын хувьд санхүүгийн хохирол амсах учраас тус хохиролд цуцалж байгаа буюу захиалагч тал тодорхой хэмжээгээр хариуцлага хүлээнэ.

Цуцлалтын торгуулийг дараах байдлаар ногдуулах ба зохион байгуулагч үзэсгэлэн гаргагчийн урьдчилан хийсэн төлбөрөөс суутган авна.

Үүнд:

  • 2020 оны 07 сарын 20 буюу түүнээс өмнө – Талбайн үнийн 30 %;
  • 2020 оны 8 сарын 01 буюу түүнээс өмнө – Талбайн үнийн 60 %;
  • 2020 оны 8 сарын 10-нээс хойш цуцалбал талбайн үнийн дүнг бүтнээр нь торгуульд тооцно. 

 

     
 
   
 
× Байгууллага Хувь хүн