2020 оны 08 сарын 14-16 AgroExpo – Олон улсын хөдөө аж ахуй, Хүнсний үзэсгэлэн Хүй Долоон Худаг
Бүртгүүлэх Эрт бүртгүүлж ашигтай байрлал сонгоорой!

Үзэсгэлэн гаргах

  • 2018/05/25

Олон Улсын хөдөө аж ахуй, хүнсний AgroExpo 2020 нь хоёр дахь удаагаа зохион байгуулагдана. Монголын хөдөө аж ахуйн болон хүнсний зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэгчдийг нэгэн дээвэр дор цуглуулсан хамгийн чухал арга хэмжээ болох юм. Монголын хэрэглэгчдэд аль хэдийнээ танил болсон хүнсний бүтээгдэхүүнүүдээс гадна зах зээлд шинээр нэвтрүүлэх хүнс болон үйлдвэрлэлийн, хөдөө аж ахуйн шинэ тоног төхөөрөмж бүтээгдэхүүнийг танилцуулна. Монгол улсын хүнсний зах зээлийн дийлэнхийг гадаад улс орнуудаас импортоор орж ирдэг бүтээгдэхүүнүүд бүрдүүлдэг.

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд эдийн засаг хурдацтай өссөний үр дүнд хэрэглэгчийн худалдан авах чадвар ихээр өсч, хүнсний бүтээгдэхүүнд тавигдах шаардлага түүнийг даган нэмэгджээ. Ийнхүү зах зээлийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахын тулд хүнс, хөдөө аж ахуйн худалдаа эрхлэгчид дэлхийн өнцөг булан бүрээс төрөл бүрийн бүтээгдэхүүн импортлон ирж байна. Дан ганц импортын бараа бүтээгдэхүүн гэлтгүй эх орны хөрсөнд тарьж ургуулсан хүнсний ногоо, жимс жимсгэнэ зэргийг ургуулан ард түмний гарт хүргэх нь Монгол орондоо өгч буй ихээхэн хувь нэмэр болох юм. 

AgroExpo 2020 үзэсгэлэнд нийт 50 орчим компани оролцож, үзэсгэлэнгийн гурван өдрийн туршид 5,000 гаруй хүн зочилно гэж тооцож байна. Үзэсгэлэнд зочлон үзэсгэлэн гаргагчидтай ажил хэргийн харилцаа тогтоох боломжтой бөгөөд худалдан авагчид бөөний худалдааны дистрибьютерүүд, жижиглэнгийн худалдаачид, зочид буудал, зоогийн газрын худалдан авалтын газрууд, нийтийн хоолны бизнес эрхлэгчид оролцох учраас үзэсгэлэн гаргагчдын хувьд өөрийн бүтээгдэхүүнээ сурталчилж, зах зээлийн эрэлтийг нэмэгдүүлэхээс гадна найдвартай харилцагч, дистрибьютерээс сонгож, он удаан жил өгөөжөө өгсөн бизнесийн харилцаа тогтоох боломж бүрдэнэ.

Mөн түүнээс гадна 21 аймгаас малчид, уяачид маань хүрэлцэн ирж хурдан удмын морьд, сүү сайтай үнээ зэргийг дуудлага худалдаагаар зарж борлуулна. Өнөө үед зайлшгүй хэрэгцээтэй шинэ дэвшилтэт техник технологийн импортлон оруулж ирдэг  50 гаруй компаниуд мөн тоног төхөөрөмжөө дэлгэн үзүүлнэ. 

Бидэнд үржил шимтэй маш өргөн газар нутаг хүн амаасаа хэд дахин илүү 70 сая гаруй таван хошуу мал байна. Бидэнд хөдөө аж ахуй болон газар тариалангаа хөгжүүлж улмаар хүнсний салбарыг 100% дотооддоо хангах бүрэн боломж бий. Энэхүү үзэсгэлэн тэр хөгжлийн гүүр болно гэдэгт эргэлзээ үгүй билээ.  

× Байгууллага Хувь хүн