2019 оны 08 сарын 31- 09 сарын 01-нд AgroExpo – Олон улсын хөдөө аж ахуй, Хүнсний үзэсгэлэн Сүхбаатарын талбай
Бүртгүүлэх Эрт бүртгүүлж ашигтай байрлал сонгоорой!

Үзэсгэлэнгийн ач холбогдол

  • 2018/05/25

  Хөдөө аж ахуйн салбар бол Монгол улсын эдийн засгийн нэг үндсэн салбар боловч дэлхий дахины хөгжлийн чиг хандлагаас ихээхэн хоцрогдсон учраас өрсөлдөх чадвар сул. Олон улсын зах зээл дээр бүтээгдэхүүн гаргаж чаддаггүй учраас энэ салбар дахь асар их боломжийг ашиглаж чадахгүй хэвээр байна. Асар уудам газар нутаг, хүн амын тооноосоо 20 гаруй дахин их мал сүрэг, ашиглагдаагүй асар өргөн атар газар, мал аж ахуйн эртний уламжлал, дэлхийн том зах зээлд ойрхон байгаа зэрэг нь Монгол улсыг хөдөө аж ахуйн салбараар дэлхийд өрсөлдөх, дэлхийн зах зээлд органик хүнс нийлүүлэгч орон болон хөгжих боломжтойн томоохон баталгаа юм. Цаашид хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэн дэлхийн зах зээл дээр өрсөлдөх боломжтой болгохын тулд энэ салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, технологийг шинэчлэн, хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай. Чухамхүү эдгээр зорилтыг хэрэгжүүлэх, энэ салбарт бизнес эрхлэгчдэд хөгжлийн шинэ боломж олгохын тулд AgroExpo олон улсын үзэсгэлэн зохион байгуулагдаж байна.

 

          Та  AgroExpo 2019 үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр:

Дэлхийн өнцөг булан бүрээс хүнсний нийлүүлэгчидтэй уулзаж, харилцаа тогтоох

Дэлхийн олон орны хөдөө аж ахуйн салбарынхан мөн хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид Монголын зах зээлийг зорин ирж оролцож байгаа тул танд бизнесийн олон шинэ боломжийг олгоно.

Бүтээгдэхүүн, түүний үйлдвэрлэгчдийг үнэлж дүгнэх

Хамгийн богино хугацаанд хүнс хөдөө аж ахуйн хамгийн олон төрлийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж тэдгээрийн үйлдвэрлэгч нийлүүлэгчийн талаар мэдээлэл авч, харьцуулах боломж.

Ажил хэргийн харилцаа үүсгэх

AgroExpo хүнс, хөдөө аж ахуйн салбарт шинээр бизнесийн харилцаа үүсгэх хамгийн тааламжтай орчин байх болно.

Шинэ бүтээгдэхүүнтэй танилцах 

Гадаад дотоодын хүнс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж мөн малын үүлдэр, хүнс ногооны үр тариа зэрэг нийлүүлэгчдээс Монголын зах зээлд орж ирж байгаа шинэ бүтээгдэхүүнүүдтэй танилцах боломжтой.

Үнэ, хамтын ажиллагааны нөхцөлийг ярилцах

Үзэсгэлэн дээр нийлүүлэгчид хамгийн боломжит үнэ, нийлүүлэлтийн нөхцөл, хугацаа зэрэг чухал мэдээллээ тодорхой танилцуулна.

Гэрээнд гарын үсэг зурах 

Олон улсын хөдөө аж ахуй, хүнсний хамгийн том үзэсгэлэн болох AgroExpo-с мэдээлэл авч, харилцаа тогтоогоод зогсохгүй, бизнесийн бодит ажиллагааны баталгаа болох гэрээ хэлцүүд хийгдэж, гарын үсэг зурагдан хамтын ажиллагаанууд эхлэх амьд орчин бий болно. Монголын хөдөө аж ахуй хүнсний бизнес эрхлэгч таны хувьд цаг, мөнгөнд хэмнэлттэй, хамгийн үр өгөөжтэй ийм арга хэмжээ болох нь гарцаагүй.

 

 

 

      

 

× Байгууллага Хувь хүн