2019 оны 08 сарын 31- 09 сарын 01-нд AgroExpo – Олон улсын хөдөө аж ахуй, Хүнсний үзэсгэлэн Сүхбаатарын талбай
Бүртгүүлэх Эрт бүртгүүлж ашигтай байрлал сонгоорой!

Танилцуулга

  • 2019/05/07

Аgro Expo - Олон улсын хөдөө аж ахуй, хүнсний үзэсгэлэнгийн талаар

Бид энэ жил Атар газар бие даан хөгжсөний түүхт 60 жилийн ойг өргөнөөр тэмдэглэж байна. Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар мөн Экспо Монголиа ХХК хамтран Атар 60 - Агро Экспо 2019 үзэсгэлэнг зохион байгуулж байна.

AgroExpo олон улсын үзэсгэлэн нь Монголын хөдөө аж ахуй, хүнсний салбарын хамгийн чухал үзэсгэлэн юм. Монголын дотоодын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, түүнд хэрэглэх тоног төхөөрөмж, дэлхийн шилдэг үр тариа, хүнсний ногооны сортууд, мал амьтны үүлдэр зэргийг танилцуулан, үйлдвэрлэгчийн хэрэглэгчтэй, нийлүүлэгчийг худалдаачинтай, импортлогчийн дотоодын зах зээлтэй, дотоодын хөдөө аж ахуй, хүнсний экспортлогчийг гадаад зах зээлтэй уулзуулан холбох гүүр болох, хамтын маркетингийн чухал арга хэмжээ юм.

AgroExpo

Болох өдөр: 2019 оны 8 сарын 31 - 9 сарын 1

Болох газар: Сүхбаатарын талбай

Зохион байгуулагч:  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Экспо Монгол ХХК

Мэдээллийн түнш: Builder.mn, Герман Монголын Бизнес Эрхлэгчдийн Холбоо, “Mongolian Economy сэтгүүл, Шинэ өсөлт сэтгүүл

Оролцогчийн тоо: 50 компани, 40 стэнд, 5,000 гаруй зочин

АгроЭкспо 2019 үзэсгэлэнд оролцохын давуу тал: Компани

  1. Шинэ бараа бүтээгдэхүүнээ сурталчлах
  2. Бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулах
  3. Хэрэглэгчиддээ улам илүү танигдах
  4. Шинэ хэрэглэгч үйлчлүүлэгчидтэй болох
  5. Бизнес хамтын ажиллагааны түнштэй болох
  6. Ивээн тэтгэгчээ олох
  7. Үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх
  8. Туршлага, мэдээ мэдээлэл солилцох
  9. Шинэ техник технологитой танилцах
  10. Компаниа илүү идэвхжүүлэх
  11. Гадаад зах зээл дээр гарах боломжийг ашиглах
  12. Үзэсгэлэнгийн үнэ цэнэтэй оролцогч компани болох
  13. Монголын хөдөө аж ахуйн салбарын шинэ хүрээлэлд элсэх

АгроЭкспо 2019 үзэсгэлэнд оролцохын давуу тал: Хувь хүн

  1. Шинэ бараа бүтээгдэхүүнээ сурталчлах
  2. Бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулах
  3. Хэрэглэгчиддээ танигдах
  4. Шинэ хэрэглэгч үйлчлүүлэгчидтэй болох
  5. Бизнес хамтын ажиллагааны түнштэй болох
  6. Ивээн тэтгэгчээ олох
  7. Шинэ техник технологитой танилцах
  8. Туршлага, мэдээ мэдээлэл солилцох
  9. Өрхийн аж ахуйгаас компани болон өргөжихөд хэрэгцээт бүхий л мэдээлэлтэй болох 
  10. Үйл ажиллагаагаа илүү идэвхжүүлэх
  11. Гадаад зах зээл дээр гарах боломжийг ашиглах
  12. Үзэсгэлэнгийн үнэ цэнэтэй оролцогч болох
  13. Монголын хөдөө аж ахуйн салбарын шинэ хүрээлэлд элсэх гээд олон талын давуу талтай.

 

× Байгууллага Хувь хүн