AGRO EXPO 2023 ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН 9-Р САРД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
- Мэдээлэл
- 2023/08/04
AgroExpo 2023 олон улсын хөдөө аж ахуй, газар тариалан, хүнсний салбарын нэгдсэн хамгийн том үзэсгэлэн 09 дүгээр сарын 22-24-ны өдрүүдэд Steppe-Arena буюу Мөсөн-Өргөөнд зохион байгуулагдах гэж байна.
Үзэсгэлэнг салбар яам, төрийн байгууллагууд, элчин сайдын яамд дэмжин оролцож байгаа төдийгүй олон улсын байгууллагууд, аймаг сумдын холбогдох төлөөллүүд, салбарын бизнес эрхлэгчид, мал аж ахуй, ферм, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд, өрхийн бизнес эрхлэгчид, тоног төхөөрөмж импортлогчид, хүнсний бүтээгдэхүүн ханган нийлүүлэгч, үйлдвэрлэгчид оролцох бүрэн боломжтой. Үүнээс гадна судлаач, эрдэмтэн, профессор, шинжээч, хөдөө аж ахуйн мэргэжилтэнгүүд салбарт бий болж буй өсөл дэвшил, хөгжлийн талаар мэдээ мэдээллээр хангах ба зорилтод бүлэгт зориулж олон улсын бизнес эрхлэгчид туршлагаасаа хуваалцах томоохон арга хэмжээ болох юм.
Агро Экспо 2023 үзэсгэлэн нь салбар дундын харилцаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөдөө аж ахуйн өнөөгийн хөгжил дэвшлийг нийтэд харуулах, шинэ боломжийг олгох, эрэлхийлэх эрхэм зорилготой юм. Үүгээр зогсохгүй үзэсгэлэнгээр дамжуулан салбарын хөгжил урагшлах чухал алхам болох төдийгүй олон улсын зах зээлтэй шууд холбох гүүр болохоор томоохон зорилт тавин ажиллаж байна.
AGRO EXPO 2023 ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАЛБАЙН ДҮҮРГЭЛТ 80 ХУВЬД ХҮРЛЭЭ
Та үзэсгэлэнд оролцсоноор компанийн үйл ажиллагааг танилцуулж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэг дор олон нийтэд таниулах, худалдан борлуулах, нэг төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудыг судлах, харьцуулалт хийх, хамтын ажиллагааг өргөтгөх, салбарын хүрээллээ тэлэх, гэрээ хэлэлцээр хийх, олон улсын зах зээлд өөрийн бүтээгдэхүүнээ гаргах чухал ач холбогдолтой ба үзэсгэлэнгийн үнэ цэнэтэй оролцогч компани болж Монголын хөдөө аж ахуйн салбарын шинэ хүрээлэлд элсэх гээд олон давуу талтай.
Үзэсгэлэнг олон улсын стандартыг ханган, өндөр зохион байгуулалт дор зохион байгуулагдана. Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи хаягаар авах бүрэн боломжтой.
Дэмжигч байгууллагууд: ХХААХҮЯ, НХХААГ, МТҮХ
Холбогдох дугаар : +976 77773010, 80881187, 94233150
www.agroexpo.mn sales@minex.mn хаягаар хандана уу