АТАР 60 - АГРО ЭКСПО 2019 ОЛОН УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙ ҮЗЭСГЭЛЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ
- Мэдээлэл
- 2019/09/10
АГРО ЭКСПО 2019 ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАЛААР
Атар газар бие даан хөгжсөний түүхт 60 жилийн ойн хүрээнд Aгро Экспо 2019 Олон улсын хөдөө аж ахуй, хүнсний үзэсгэлэн 2019 оны 08 сарын 31 болон 09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Сүхбаатарын талбайд 2 өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа. Aгро Экспо 2019 Олон Улсын Хөдөө аж ахуй, газар тариалангийн үзэсгэлэн нь газар тариалангийн салбарын шинэ техник технологийг дэлгэн үзүүлдэг салбарын хамгийн чухал хэмжээ бөгөөд өнөө жилийн үзэсгэлэнг Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар болон Экспо Монгол ХХК хамтран зохион байгуулав. Үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгчээр Оросын Холбооны Улсын Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн Росспецмаш Холбоо, Мэдээллийн ивээн тэтгэгчээр Герман– Монголын Бизнес Эрхлэгчдийн Холбоо, Builder.mn веб сайт, Шинэ Өсөлт сэтгүүл, Mongolian Economy сэтгүүл, Eagle телевиз, GoGo.mn, Ikon.mn тус тус ажиллалаа.
Атрын 60 жилийн ойн дор тул өргөн хүрээг хамарч чадлаа. Түүнчлэн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаан дээр Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны Ч.Улаан үг хэлэн нээлтийн үйл ажиллагааны дараа оролцогч компани, байгууллага, хувь хүн бүрт очиж уулзан бараа бүтээгдэхүүнтэй танилцаж, санал бодлоо солилцов. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Турк улсын ЭСЯ-ны худалдааны төлөөлөгч Сёркан Улуёол, Чех улсын элчин сайдын яамны төлөөлөл, Беларусь улсын элчин сайд Станислав Чепурной мөн зөвлөх Валерий Мрочек, БНХАУ-н Төрийн нарийн бичиг, Канад улсын Худалдааны төлөөлөгч, Европын холбооноос Хэргийг хамаарагч Pierre Yves болон Хамтын ажиллагааны ахлах Marco Ferri, Ану Элчин сайд, Болгар улсын түр хянагч Обру Шанчки Борбаба нар хүрэлцэн иржээ.
Агро Экспо 2019 үзэсгэлэнд доорх компаниуд хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаа, менежмент, хүнд машин механизм, түүхий эд материал, дэлхийн шилдэг үр тариа, соортууд, хүнсний ногоо, газар тариалангийн машин механизм, тоног төхөөрөмж, усалгааны систем, хүлэмжийн аж ахуйн бүтээгдэхүүн, эмийн ургамал, эрчимжсэн мал аж ахуйн тоног төхөөрөмж, малын тэжээл, мах, сүү, гурил, органик хүнсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн зэрэг тус салбарт харьяалагдах бүхий л бараа бүтээгдэхүүнээ дэлгэн тавьж танилцуулсан.
Агро Экспо 2019 үзэсгэлэнд 10-аад орны 50 орчим байгууллага оролцсон ба Монголд үйл ажиллагаа явуулж байгаа дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудаас гадна ОХУ, БНХАУ, Вьетнам болон АНУ зэрэг орнуудаас хөдөө аж ахуйн салбарынхан нэг дээвэр доор цуглан бүтээгдэхүүнээ сурталчилна. АПУ ХХК, Нүүдэлчин Агро фирм ХХК, MSM групп, МонТрак групп, Мөнх ногоон тал ХХК, Интосэ ХХК, Беко ХХК, Оросын Росттсельмаш ассоциацийн Клевер ХХК болон бусад тоног төхөөрөмжийн компаниуд, Сагарфүүд ХХК, Вьетнамын Richy Food Southern Stock зэрэг компаниуд оролцож, харилцаа хамтын ажиллагааны арга хэмжээнүүдийг явууллаа. Сүхбаатарын талбай дээр 8 сарын 31 нээс 9 сарын 01 хүртэл үзэсгэлэнд нийт 5000 гаруй хүн хүрэлцэн ирж зочилсон байна.
Үзэсгэлэнгийн үеэр гадаад дотоодын оролцогчдын хамтын ажиллагааны уулзалт, хөдөө аж ахуйн салбарын эрдэс шинжилгээний сургалт семинар зохион байгуулагдав. Үзэсгэлэнгийн төв танхимын тайзнаа “Монгол орны нөхцөлд алим тариалах агро технологи сургалт” Ховд аймгийн Булган суманд 1959 оноос эхлэн тариалж буй туршлага, Хүнсний ногооны хадгалалт, нөөшлөх аргууд, ХАА-н техникийн засвар үйлчилгээний тогтолцоог оновчтой бүрдүүлэх, ХАА-н техник, технологийн хүрээлэн Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинээр нэвтэрч буй техникийн засвар, техник үйлчилгээний сургалт, танилцуулга, Хүнсний ногооны ашиг тус, төмс, хүнсний ногоогоор хоол бэлтгэх технологийн сургалт зэрэг семинарууд тавигдлаа.
2020 оны 8 сарын 14-16 ны хооронд "Агро Экспо 2020" Олон улсын хөдөө аж ахуй, хүнсний үзэсгэлэн Хүй долоон худагт зохион байгуулагдана.