2023 оны 09 сарын 1-3 AgroExpo – Олон улсын хөдөө аж ахуй, Хүнсний үзэсгэлэн
Бүртгүүлэх Эрт бүртгүүлж ашигтай байрлал сонгоорой!

Aтрын 60 жилийн ойд зориулсан Олон улсын хөдөө аж ахуй, хүнсний үзэсгэлэнгийн бүртгэл үргэлжилсээр...

Атрын 60 жилийн ойн хүрээнд AgroExpo 2019 олон улсын хөдөө аж ахуй, хүнсний үзэсгэлэн 2019 оны 09 дүгээр сарын 03,  04-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Монголын хөдөө аж ахуйн салбарын яам тамгийн газар, аймаг сумдын холбогдох газрууд, тэдгээрийн төлөөлөл, хөдөө аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчид, мал аж ахуй, фермийн аж ахуй эрхлэгчид, газар тариалангийн компани, айл өрх, тус салбарт хэрэглэгдэх тоног төхөөрөмжүүдийг импортлогч, албан ёсны гэрээт борлуулагчид, тус салбарын судлаач, эрдэмтэн профессор, салбарт бизнес эрхлэхээр зэхэж буй компани, хувь хүн гээд Хөдөө аж ахуй, хүнсний чиглэлтэй холбоотой бүхий л хүмүүс тус үзэсгэлэнд оролцох бүрэн боломжтой.

Үзэсгэлэнгийн хоёр өдрийн турш дотоодын болон гадаадын компаниуд хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, хэрэглэгдэх түүхий эд материал, дэлхийн шилдэг үр тариа, соортууд, хүнсний ногоо, тэдгээрийн үр соорт, газар тариалангийн машин механизм, тоног төхөөрөмж, усалгааны систем, хүлэмжийн аж ахуйн бүтээгдэхүүн, үр тарианы бордоо, эмийн ургамал, бүтээгдэхүүн, мал аж ахуйн бүтээгдэхүүн, эрчимжсэн мал аж ахуйн тоног төхөөрөмж, мал эмнэлгийн үйлчилгээ, малын тэжээл, мах, сүү, гурил, органик хүнсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн зэрэг тус салбарт харьяалагдах бүхий л бараа бүтээгдэхүүнээ дэлгэн тавьж танилцуулна. Үзэсгэлэнд компани байгууллага оролцохоос гадна хувь хүн, айл өрх ч оролцож болох билээ.

Оролцогч компаниуд тэдгээрийн үйл ажиллагааны чиглэлээс дурдвал: Нүүдэлчин Агро Ферм нь сүүний нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх кластерын загвар фермийн аж ахуй эрхлэгч хөгжүүлэгч, импортын саалийн үнээ, тоног төхөөрөмж бэлдмэл борлуулагч компани билээ. Үзэсгэлэнгээр хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийг дэлгэн үзүүлэх болно. Монтрак ХХК нь дэвшилтэт шинэ технологийг агуулсан тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, нийлүүлэхээс гадна түүнийг дагалдсан бүх төрлийн цогц үйлчилгээг түргэн шуурхай, найдвартай явуулж харилцагч, үйлчлүүлэгчдийн таашаалд хүрч ажиллах хүсэл эрмэлзэлтэй аж ахуйн нэгжүүдийн нэг юм. Баян-Өлгий аймгаас Газар тариалан болон малын тэжээл үйлдвэрлэл эрхэлдэг Өлгий-Агро ХХК малын тэжээл зэргийг дэлгэн үзүүлэхээр хүрэлцэн ирнэ. Вьетнам улсаас Richy Food Southern Joint Stock амттан үйлдвэрлэлээр улсдаа тэргүүн эгнээнд жагсдаг тус компани нь Монголд албан ёсны гэрээт борлуулагч олохоор хүрэлцэн ирэх болно.

Aгро Экспо-гын үеэр газар тариалангийн танин мэдэхүйн тэмцээн, шоу үзүүлбэр, сагсан бөмбөгийн тэмцээн гэх мэт төрөл бүрийн үйл ажиллагаануудыг зохион байгуулж, салбарын мэргэжилтнүүдийн семинар, малчин тариаланчдад тулгардаг хүндрэл бэрхшээлийг хэрхэн зөв даван туулах тал дээр зөвлөгөөн, хөдөө аж ахуйн болон хүнсний зах зээлийн чиг хандлага, салбарын бодлогын талаар хэлэлцүүлэг хийгдэнэ. 

AgroExpo 2019 үзэсгэлэнд оролцсоноор: шинэ бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, бараа бүтээгдэхүүнээ борлуулах, хэрэглэгчиддээ улам илүү танигдах, шинэ хэрэглэгч үйлчлүүлэгчидтэй болох, бизнес хамтын ажиллагааны түнштэй болох, ивээн тэтгэгчээ олох,   үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх, туршлага, мэдээ мэдээлэл солилцох, шинэ техник технологитой танилцах, компаниа илүү идэвхжүүлэх, гадаад зах зээл дээр гарах боломжийг ашиглах, үзэсгэлэнгийн үнэ цэнэтэй оролцогч компани болох, Монголын хөдөө аж ахуйн салбарын шинэ хүрээлэлд элсэх гээд олон давуу талтай. 

× Байгууллага Хувь хүн