2020 оны 08 сарын 14-16 AgroExpo – Олон улсын хөдөө аж ахуй, Хүнсний үзэсгэлэн Хүй Долоон Худаг
Бүртгүүлэх Эрт бүртгүүлж ашигтай байрлал сонгоорой!

Атрын 60 жилийн ойг тохиолдуулан Агро Экспо 2019 үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна.

 

Зохион байгуулагчийн зүгээс

 

Энэ оны 9 сард зохион байгуулагдах AgroExpo 2019 олон улсын хөдөө аж ахуй, хүнсний үзэсгэлэн Атрын 60 жилийн ойн хүрээн дор Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран зохион байгуулахаар болсонд зохион байгуулагчийн зүгээс баяртай байна. Атрын ойн баяр дор зохион байгуулагддаг Газар тариалангийн үзэсгэлэнтэй нэгдсэнээр цар хүрээний хувьд маш өргөн болж буйг хэлэхэд таатай байна.

Хөдөө аж ахуй хөгжсөн бүхий л улс “АgroExpo” Хөдөө аж ахуйн үзэсгэлэнг улс үндэснийхээ онцлогийг харуулан, өөр өөр арга барилаар зохион байгуулдаг билээ. Бид түүний нэгэн адил Монгол орныхоо онцлог дээр суурилсан арга барилаар жил бүр тус салбарын бүхий л хүмүүс хуран цуглардаг томоохон хэмжээний үзэсгэлэн болгож зохион байгуулах нь дамжиггүй.

Хөдөө аж ахуй, хүнсний салбарын чиглэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, айл өрх, хувь хүн мөн энэхүү салбарт бизнесээ эхлэх гэж буй гээд бүхий л хүмүүс үзэсгэлэнд оролцсоноор олон давуу тал боломжууд нээгдэх болно.

Бид энэхүү салбарт хөрөнгө оруулж, хамтдаа хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий. Түүний томоохон алхмыг энэхүү олон улсын хөдөө аж ахуй, хүнсний үзэсгэлэнгээр эхэлж байна.

× Байгууллага Хувь хүн