2020 оны 08 сарын 14-16 AgroExpo – Олон улсын хөдөө аж ахуй, Хүнсний үзэсгэлэн Хүй Долоон Худаг
Бүртгүүлэх Эрт бүртгүүлж ашигтай байрлал сонгоорой!

Олон улсын хөдөө аж ахуйн болон хүнсний үзэсгэлэнгийн гол зорилго

     Монгол улсын эдийн засгийн гол түлхэц хүчнүүд бол уул уурхай, хөдөө аж ахуй юм. Улс орон бүр энэхүү эдийн засгийн хөшүүргийг хөгжүүлж түүнээсээ дээш ахин үйлдвэрлэл үйлчилгээгээ хөгжүүлэн эдийн засгийн нөөц бололцоогоо улам бүр нэмдэг.

Бидний хувьд 3 гаруй сая хүн амтай 70 aaд сая малтай асар том газар нутагтай улсын хувьд хөдөө аж ахуйдаа түшиглэсэн эдийн засагтай байх нь эхний шат гэж хэлж болно. Тус эхний шатыг бид маш сайн тавих аваас цаашдаа эдийн засгийн бусад гол хөшүүргийг илүү амжилттай ажиллуулах боломж бүрдэх юм. Уул уурхай бол яах аргагүй бидний нэгэн санхүүгийн эх үүсвэр. Гэвч бидэнд буй тус шавхагдах, шавхагдашгүй гэх 2 нөөцийн алийг бид илүүтэй хөгжүүлэхээс Монгол улсын ирээдүй харагдана. Иймд бид хөдөө аж ахуй тэр дундаа нүүдлийн мал аж ахуйгаа улам бүр хөгжүүлж малчдыг зохион байгуулалтад оруулж, тариаланчдаа шинэ үеийн техник технологиор дэмжин ажиллах нь чухал болоод байна.

Эн тэргүүнд малчид тариаланчдад гол тулгарч буй асуудал болох ган зуд, хөрсний өгөршил, бэлчээрийн хомсдол, малын янз бүрийн халдварт өвчин гэх мэт гол гол асуудал хүндрэлүүдийг шийдвэрлэх, даван туулахад нь туслах, сургалт семинараар дамжуулан мэдээ мэдээлэл түгээх, шууд болон шууд бусаар дэмжлэг үзүүлэх хэрэгтэй юм.

Үүний гол зорилго бол мэдээж хүнсний салбараа Монгол улс дангаараа хариуцдаг ялангуяа БНХАУ-аас үл хамааралтай болоход оршино. Дан ганц дотоодоо хангаад үл зогсон гаднын зах зээлд сүү цагаан идээ, мах махан бүтээгдэхүүнээ илүү төрөлжүүлж гаргах, малаас гарах ноос ноолуур арьс ширийг боловсруулан 100% бэлэн бүтээгдэхүүн гаргах зэрэг болно.

Дээрх зүйлсийг бодитоор хэрэгжүүлэхийн тулд бид Хөдөө аж ахуй болон Хүнсний олон улсын үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна. Тус үзэсгэлэнгийн үеэр тус 2 салбарт хэрэглэгдэх чухал тоног төхөөрөмжүүд, шинэ шилдэг техник технологийг танилцуулахаас гадна хүнсний ногоо, жимс жимсгэнийн шилдэг үр соорт, хурдан удмын морьд, сүү сайтай үнээ, ноос ноолуур ихтэй хонь ямаа тэмээ зэрэг байх болно.

Мөн малчид тарианланчиддаа зориулж банк, банк бусын компаниуд хүрэлцэн ирж зээл лизинг зэргээр үйлчлэх ба мөн олон нийтэд зориулж тус салбарт тулгамдаж буй асуудлуудыг мөн хөндөн түүнийг даван туулах арга хэмжээний талаар сургалт семинар тавих юм.

     2019 оны 9 дүгээр сарын 06, 07, 08 нд болон Хөдөө Аж Ахуйн болон Хүнсний олон улсын үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

 

 

 

× Байгууллага Хувь хүн