2020 оны 08 сарын 14-16 AgroExpo – Олон улсын хөдөө аж ахуй, Хүнсний үзэсгэлэн Хүй Долоон Худаг
Бүртгүүлэх Эрт бүртгүүлж ашигтай байрлал сонгоорой!

Хөдөө аж ахуйн салбар

2019 оны эхэн үе гэхэд 29.7 сая эх мал тооллогдсон ба үүнээс 20.0 саяас доошгүй төл хүлээн авах төлөвтэй байгаа юм. Тав дугаар сарын 02-ны байдлаар оны эхний нийт эх малын 62.2 хувь буюу  18 сая 488.5 мянган хээлтэгч төллөж, 18 сая 100.9 мянган төл бойжиж байна. Төл бойжилт 98.5 хувьтай байна.

Аймгаар авч үзвэл мал төллөлт: Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хэнтий аймгууд 60-иас дээш хувьтай байна.

Том малын зүй бусын хорогдол 441.8 мянга болж оны эхний нийт малын 0.66 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Увс, Ховд аймгууд оны эхний нийт малын 3-аас илүү хувийг эзэлж байна.

Цаг агаар, ургамлын ургалтын байдал

 4 дүгээр сарын сүүлийн 10 хоногт  хур тунадас ихэнх нутгаар 0.0-6.5 мм, Өвөрхангайн Хайрхандулаан, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Дундговийн Адаацаг, Мандалговь, Дэрэн, Сайхан-Овоо, Дэлгэрхангай сумдад 10.1-15.7мм, Архангайн Өлзийт, Дундговийн Хулд сумдад 21.8-26.3 мм орсон. Харин Ховд, Увс, Говь-Алтайн ихэнх, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Өмнөговь, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар ороогүй буюу олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутгийн 60 гаруй хувьд дунджаас бага, 40 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу тунадас орсон байна.

Бэлчээрийн ургамал нийт нутгийн 90 орчим хувьд цухуйсан буюу ургамлын ургалтын байдал Булган, Дархан-Уул, Дорнод, Өмнөговийн ихэнх,  Хөвсгөл, Сэлэнгийн зарим нутгаар сайн буюу ургалт хэвийн явагдаж байна. Увс, Сэлэнгийн ихэнх, Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Төв, Сүхбаатарын зарим, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Хэнтийн ганц нэг сумдын нутгаар дунд буюу ургамал оройтож цухуйсан, ургалт удааширч гандах төлөвтэй, үзүүрээсээ шарласан. Баян-Өлгий, Ховд Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв, Дорноговь, Дундговийн ихэнх, Увс, Хөвсгөл, Хэнтийн ганц нэг сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан.  

Эх сурвалж: http://mofa.gov.mn/exp/article/entry/1699

× Байгууллага Хувь хүн